Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан хуралдлаа

2024-09-12

Архангай аймгийн ИТХ-ын отгон хуралдаан хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
1. Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө
2. Аймгийн 2023 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
3. Аймгийн 2024 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай
4. Орон нутгийн өмчийн тухай
5. Аймгийн 2025-2029 онд хэрэгжүүлэх ан, агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжих тухай
6. “Бөхөн шарын нурууны хамгаалалтын захиргаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах” тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%