Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧ-2024 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

2024-09-30

"Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр"-ийг угтаж дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмай хороотой хамтран зохион байгуулдаг дүүргийн Засаг даргын нэрэмжит “Өсвөрийн аврагч-2024” тэмцээн Хайрхан хөгжлийн төвийн Хөл бөмбөгийн талбайд эхэллээ.
Тус тэмцээний нээлтэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг, Хурлын Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Боловсролын хэлтсийн дарга Д.Ариунболд, Улаан загалмайн хорооны дарга Н.Ганчимэг болон бусад албаны хүмүүс, сургуулийн удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Энэ жилийн хувьд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын 11 сургуулийн 77 сурагчид багийн жагсаалын үзүүлэх тоглолт, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хүч, авхаалж самбаа сорих, химийн хордолтын цэг, гал унтраах цэг зэрэг төрлүүдээр оролцож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%