Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ХОРООДЫН ХУРАЛ БОЛЛОО

2024-09-11

Аймгийн ИТХ-ын XXV хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Зөвлөл, хороодын хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Хэлэлцсэн асуудлуудтай холбоотой хороодын дүгнэлт гарч аймгийн ИТХ-ын XXV хуралдаанаар танилцуулах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%