Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ШИНХАН ИХ СУРГУУЛИЙН ЭНЭ ОНЫ ЭЛСЭГЧ ОЮУТНУУД ЭРДМИЙН АЯНДАА МОРДЛОО

2024-09-06

 
Бүгд найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн
Шинхан их сургуульд суралцагчдад Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд 16 сум, нэг тосгоны Засаг дарга нар сургалтын тэтгэлгийн батламжийг гардуулж, хариуцлагын гэрээг байгуулсан билээ.
Өнөөдөр ийнхүү Шинхан их сургуулийн шинэ оюутнууд БНСУ-руу суралцахаар зорьж байна.
Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн оюутнууд “Кёнгидо Шинхан” их сургуульд:
✅Aялал жуулчлал,
✅гадаад харилцаа,
✅хөдөө аж ахуй,
✅Соёл урлаг спорт,
✅Эрүүл мэнд,
✅Байгаль орчин,
✅Жижиг дунд үйлдвэрлэл,
Бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар хоёр дахь жилдээ Булган аймгийн оюутнууд явж байгаа нь энэ юм.
Шинхан их сургуулийн шинэ нийт суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%