Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНД ТООЦОХ ТУХАЙ" ШИЙДВЭРИЙГ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2024-10-18

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль"-ийн 16 дугаар зүйлийн 16.2.5, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 28 дугаар тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүллээ.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 41 , Хүн намаас 10, Бие даагч 2 нийт 94 нэр дэвшигч 30 тойргийн 41 мандатад нэр дэвшиж сонгуульд оролцсоноос сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан Монгол Ардын намын 21, Ардчилсан намын 19, Хүн намын 1 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа уншиж танилцуулан, аймгийн Сонгуулийн хорооны бусад гишүүдийн хамт ийнхүү өргөн мэдүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%