Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР ГАНЧУЛУУНЫ БАТ-ОРХОН СОНГОГДЛОО

2024-10-23

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ганчулуун овогтой БАТ-ОРХОНЫГ сонголоо.
Ганчулууны Бат-Орхон нь Сэлэнгэ аймгийн Орхон сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016-2020, 2020-2024, 2024-2028 онуудад гурав дахь удаа сонгогдон ажиллаж байгаа юм. Хурлын ахмад төлөөлөгч, анхдугаар хуралдаан даргалагч Б.Отгонбаяр Хурлын дарга Г.Бат-Орхонд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%