Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73.4т заасны дагуу 2024 оны орон нутгийн сонгуулийн дүн мэдээг сумын сонгуулийн хорооны дарга Л.Даваадорж, сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүллээ.
Энэ удаагийн сонгуульд 2 намын 42 нэр дэвшигч нэр дэвшсэнээс МАН-аас 15 төлөөлөгч, Ардчилсан намаас 6 төлөөлөгч сонгогдлоо.
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 сарын 24-ны өдөр хуралдуулна.
Сонгогдсон төлөөлөгч нартаа баяр хүргэж иргэдээ төлөөлөх эрхэм үйлст нь амжилт хүсье.