Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Анхдугаар хуралдаан болов.

2024-10-25

2024 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024-10-24 өдөр хуралдлаа.

Сумын ИТХуралд МАН-аас 15 суудал, АН-аас 6 суудал авсан.

Анхдугаар хуралдаанаар:

-Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

-Хурлын дэг  батлах тухай

-Нам эвсэл бүлэг байгуулсан шийдвэрийг танилцуулах,

-Сумын ИТХ-ын даргыг сонгож батлах

-Сумын ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

-Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Сумын ИТХ-ын даргаар төлөөлөгч К.Намхайжамцыг 100 хувийн саналаар дэмжиж батлав.

Сумын Засаг даргад С.Аюушжавыг 80 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжилахаар боллоо.

Сумын ИТХ-ын Зөвлөлд  төлөөлөгч К.Намхайжамц, Х.Цэнд-Очир, И.Бадраа, Б.Түмэнжаргал, Ш.Болдбаатар нар ажилахаар сонгогдов.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%