Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ ЯРИЛЦЛАА

2024-10-30

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Бегарыс аймгийн Засаг дарга А.Камелиятийг хүлээн авч уулзан 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр бий болсон сумын шинэ Засаг дарга нарын бүрэн эрхийг хууль журмын дагуу хүлээн зөвшөөрөх, мөн өвөлжилтийн бэлтгэл байдал болон цаг үеийн асуудлаар хором ярилцлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%