Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024-2028 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2024-10-31

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анх удаа 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд анхдугаар хуралдааныг хуулинд заасны дагуу төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад төлөөлөгч Хадысын Батырбек даргалан зохион байгууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Толбо сум буюу 13 дугаар тойргоос сонгогдсон Алданышын Бегарысыг хуралдаанд оролцсон нийт 23 төлөөлөгчийн 100 хувийн саналаар сонгож, томилов.
Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Есентайн Зангарыг хуралдаанд оролцсон нийт 22 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад томилж өгөх тухай хүсэлтийг уламжилав.
Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, хуралдааны бэлтгэл хангах, Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хурлын Зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, гишүүдээр төлөөлөгч Х.Батырбек, Б.Энхболд, Т.Худайберген, Х.Мырзабек, А.Еркегүл, Д.Бахытбек нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Аймгийн ИТХ-ын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон төлөөлөгчдийн талаарх товч статистик:
🔵 АН-23

🔴 МАН-18

🔸30-39 насны 24 Төлөөлөгч

🔸40-49 насны 13 Төлөөлөгч

🔸50-53 насны 4 Төлөөлөгч

🟧 Дахин сонгогдсон 12 Төлөөлөгч

🟧 Шинээр сонгогдсон 29 Төлөөлөгч

👩 Эмэгтэй 5 Төлөөлөгч

👨 Эрэгтэй 36 Төлөөлөгч сонгогдсон байна.

👩‍💼 Бизнес удирдлага - 8 Төлөөлөгч
👨‍⚕️ Эмч - 8 Төлөөлөгч
👷 Инженер - 7 Төлөөлөгч
👨‍🔧 Сантехник - 1 Төлөөлөгч
👲 Шашин судлаач - 1 Төлөөлөгч
👩‍⚖️ Эрх зүйч - 2 Төлөөлөгч
🤵‍♂️Эдийн засагч - 2 Төлөөлөгч
🤳 Аялал жуулчлал - 1 Төлөөлөгч
👩‍🏫 Багш - 4 Төлөөлөгч
🧑‍🎓Нийгмийн ажилтан - 1 Төлөөлөгч
🧑‍🌾Агрономич - 1 Төлөөлөгч
👩‍💻 Менежер - 1 Төлөөлөгч
👨‍💻 Нягтлан бодогч - 2 Төлөөлөгч
🤵 Санхүүч - 2 Төлөөлөгч 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%