Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Анхдугаар хуралдааныг зохион байгууллаа

2024-10-28

2024 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс бүрдсэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн Анхдугаар хуралдааныг 10-р сарын 28-ны өдөр төлөөлөгчдийн 95 хувийн ирцтэйгээр нээлтэй хуралдуулж, 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг танилцуулах тухай
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлахад тухай
3. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай
4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
5. ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай
6. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд олонхын санал авсан 20 төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжилж, төлөөлөгчийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө.
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Бэх-Очирын Хэрлэнчимэг, МАН-аас сонгогдсон төлөөлөгч Гомбодоржийн Байгаль нар нэр дэвшиж, төлөөлөгчдийн олонхын санал буюу 84%-ийн саналаар Ардчилсан намаас нэр дэвшигч Бэх-Очирын Хэрлэнчимэг ИТХ-ын даргаар сонгогдсон.
🇲🇳🇲🇳🇲🇳Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын Зөвлөлийн гишүүнээр Б.Хэрлэнчимэг, Б.Төрмөнх, Ц.Баярсайхан, В.Мөнхзул, А.Отгонцэцэг, Л.Мөнхчулуун, Г.Байгаль нарыг сонгож баталлаа.
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Байгалмаагийн Алтангэрэл нэр дэвшиж, төлөөлөгчдийн 100%-ийн саналаар сонгогдож, аймгийн Засаг даргад томилуулахаар уламжиллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%