Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2024-11-01

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09:40 цагт хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
1.”2024-2025 оны хичээлийн жилийн талаарх мэдээлэл”, “Сэлэнгэ аймгийн боловсролыг 2022-2032 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2022-2024 оны тайлангийн талаар”
2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
-Төв, суурин газар
-Хөдөө аж ахуй, газар тариалан
3. Бусад асуудал
4.Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны тайланг сонсож, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь очиж танилцах
-“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ
-“Цэнгэг ус” ОНӨААТҮГ
5.2024 онд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээллийг газар нь очиж танилцах
-Аймгийн Цагдаагийн газар

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%