Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

2024-11-04

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Цагдаагийн газарт очиж үйл ажиллагааны тайланг нь сонсож, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь 17 сум, 6 тосгоны 105.8 мянган иргэдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Газрын үндсэн төв байр 7 тасагтай, Мандал, Сайхан сумдад Сум дундын цагдаагийн хэлтэстэй, Алтанбулаг, Ерөө суманд Цагдаагийн тасагтай, Баянгол суманд Цагдаагийн хэсэгтэй үндсэн бүрэлдэхүүн 304 байхаас одоогоор 291 бие бүрэлдэхүүн ажиллаж байна.
Аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны эхний 10 сарын байдлаар 640 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 223, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 207, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 91, хүрээлэн байгаа орчны эсрэг 77, бусад гэмт хэрэг, зөрчил 42 үйлдэгджээ. Аймгийн хэмжээнд 2024 оны байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг 28 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн байна. Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн 60.7 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Батхуяг тус байгууллагын хувьд тулгамдсан дараах асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үүнд:
1.Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг даргын А/450, А/451, А/470 дугаар Захирамжуудын дагуу “Теле камерын хяналтын дэд төв” байгуулахаар хуучнаар аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын хуучин барилгын 254.98мкв 3 өрөөг стандартын дагуу засварлаж, шилэн кабель татах, нүүлгэн шилжүүлэх ажлыг яг одоогоор хийж байна. Камерын хяналтыг нийслэлд 100 хүн тутамд 2 камер, орон нутагт 100 хүн тутамд 1.5 камер байхаар тогтоосон байдаг. Сэлэнгэ аймагт оршин суух бүртгэлтэй 105830 иргэнд 1587 хяналтын камер байршуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарснаас манай аймгийн хувьд хүрэх түвшиндээ 109.8 хувьтай хүрсэн байгаа ажээ. Одоогоор гудамж талбай руу чиглэсэн 1744 камер бүртгэлтэй ажиллаж байхын зэрэгцээ энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мандал суманд 80, Сүхбаатар суманд 98 ширхэг нийт 170 гаруй камерыг нэмж байршуулахаар тендерийн ажил зарлагдаж эхний ээлжийн 80 камерыг хүлээлцээд байгаа гэлээ. Цаашдаа ч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор камержуулах ажлыг тасралтгүй явуулна. Иймд “Теле камерын хяналтын дэд төв”-д камерын хяналтын нэгдсэн систем байршуулж, түүнд ажиллах хүний нөөц, инженер техникийн ажилтнуудын цалин хөлсний асуудлыг орон нутгаас шийдвэрлэж өгөхийг хүслээ.
2.Цагдаагийн Ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжийн дагуу Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөг стандарт шаардлагад нийцүүлэн засварлаж тохижуулах шаардлагатай байгаа ажээ. Тухайлбал, насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн болон хохирсон гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан мэдүүлэг байцаалт явуулахад тэдний нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон орчин нөхцөлтэй өрөө тасалгаанд мэдүүлэг авах шаардлага тулгарч байгаа. Иймд эхний ээлжид стандартад нийцүүлэн мэдүүлэг авах 9 өрөөг тохижуулан засварлах шаардлагатай байгааг дэмжиж ажиллахыг хүслээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд тус байгууллагын тулгамдсан асуудлын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж зарим нэгэн асуудлыг боломжит нөхцөл байдлаар хэрхэн дэмжиж болох талаар ярилцахаар тохирлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%