Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд аймгийн ГХБХБГ болон Авто тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

2024-11-06

Аймгийн ИТХ-ын "Анхдугаар хуралдаан"-аар хурлын дэргэд 6 хороотой ажиллахаар баталсан. Үүний нэг нь Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хороо юм. Тус хорооны гишүүд:
✅Аймгийн ГХБХБГ
✅Авто тээврийн төв үйл ажиллагаатай (2024.11.06) танилцлаа.
Тухайн байгууллагын удирдлагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, зорилго, зорилтууд, төсөв санхүү болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаа танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариулж, харилцан санал солилцсон юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%