Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарт ХАСХОМ-ийг хэзээ, хэрхэн яаж мэдүүлэх, анхаарах асуудлуудын талаарх сургалтыг зохион байгуулав.

2024-11-05

Аймаг, нийслэл, сум, дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарт ХАСХОМ-ийг хэзээ, хэрхэн яаж мэдүүлэх, анхаарах асуудал сэдвээр сургалтыг 2024 оны 11 сарын 05-нд зохион байгуулан ажиллалаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%