Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2024-11-06

Өнөөдөр Монгол Улсын Боловсролын Сайд П.Наранбаяр дүүрэгт ажиллаж, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуултай уулзаж, санал солилцлоо. Тэрээр дүүргийн хэмжээний боловсролын байгууллагад тулгамдаж буй асуудлууд, сурлагын чанарт ахиц гаргахад юуг анхаарах шаардлагатай байгаа талаар харилцан ярилцав.
Боловсролын Сайд П.Наранбаяр шинээр томилогдон ажлаа эхлүүлж байгаа дүүргийн удирдлагуудад амжилт хүсэж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%