Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Соёлын бүтээлч сар аяны нээлтийн арга хэмжээ эхэллээ

2024-11-01

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяныг улсын хэмжээнд нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байна.
Түүхэн сод хүмүүсийн суу билгийг үлгэрлэн таниулах тэднийг эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, гүн ухааныг ирээдүй хойч үе, хүүхэд залуустаа уламжлуулан өвлүүлж эх оронч Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой соёлын бүтээлч сарын аяныг нээж аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж үг хэллээ.
🇲🇳Соёлын бүтээлч сарын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй секц, дугуйлангийн сурагчид, ахмадууд, залуучууд өөрсдийн амжилт, үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд танилцуулж байна.
🏆Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн төгсөгч Э.Хажидсүрэн Архангай аймгийн түүхэнд энх удаа Боксын спортын дэд мастер болж цол, тэмдэгээ гардан авлаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%