Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Англи хэлний кабинет тохижууллаа

2024-11-13

Сэврэй сум 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангаараа Пийрсон Англи хэлний хөтөлбөр хэрэгжиж буй хүрээнд сурагчдын сурах, хөгжих орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 56 сая төгрөгний санхүүжилтээр Англи хэлний кабинетыг 86 инчийн ухаалаг дэлгэц, документ камера болон 17ширхэг хромбүүк мөн бусад хэрэгцээтэй сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж хүүхэд багачууд, ирээдүй хойч үеийнхээ сурах их үйлсэд хөрөнгө оруулалт хийлээ.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%