Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-11-08

Аймгийн ИТХ-ын "Анхдугаар хуралдаан"-аар хурлын дэргэд 6 хороотой ажиллахаар баталсан. Үүний нэг нь Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо юм. Тус хорооны гишүүд өнөөдөр (2024.11.08) Ховд аймгийн Төрийн Аудитын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд аймгийн Төрийн Аудитын газраас “Төрийн Аудитын үйл ажиллагааны тайлан, танилцуулга, мэдээлэл”-ийг хүргэж, төлөөлөгчдийн асуултад хариулж, харилцан санал солилцсон юм.
Цаашид төсөв батлах чиглэлээр Төрийн Аудитын газраас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд сургалт хийж, мэдээлэл өгч байхыг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд хэллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%