Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ээлжит бус I хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцлээ

2024-11-14

Орхон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн ээлжит бус I хуралдаан 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, 7 асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг орчмын 40.8га газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Мөн 2025 онд Жаргалант сумын 250 га талбайгаас ойн цэвэрлэгээний зориулалтаар хэрэглээний хуурай шинэс мод 100 шоо метр, түлээний шинэс мод 800 шоо метр бэлтгэх, аймгийн хэмжээнд 2025 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 30 хүнээр тус тус баталсан юм.   

Орхон аймаг нийт хэрэгцээнийхээ модны 10 хувийг зэргэлдээх Булган аймгийн сумдаас бүрдүүлдэг. Тухайн жилд бэлтгэх модны нөөцийг  хоёр аймгийн Засаг даргын хамтын ажиллагааны гэрээнд тусгадаг.  Гэр хорооллын 13985 өрхтэйгөөс монгол гэрт 3449, хувийн сууцанд 10158 өрх амьдарч байна. Хөвсгөл аймгийн зарим сумдаас түлээний модны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээллээ.  

Мөн Ээлжит бус нэгдүгээр хуралдаанаар аймгийн хэмжээнд 2024 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөг “Бүрэн хэрэгжсэн” гэж дүгнэж, 2025 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөг бодлого хөтөлбөр, сургалт, сурталчилгаа, ойн аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлүүдийн талаар зэрэг дөрвөн хэсэг 21 заалттайгаар тус тус баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%