Бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил олгох зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам 2024” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын багш, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдын дунд энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ний өдрүүдэд шүлэг, захидал, гар зураг, гэрэл зураг, контент бүтээх зэрэг 5 төрлөөр зохион байгуулагдан шилдгүүдээ шалгарууллаа.
Уг тэмцээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдаас 260 гаруй бүтээл ирүүлснийг салбар бүрийн мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж 1-3 дугаар байр болон тусгай байруудыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналуудыг гардуулан өглөө.
“Шүлгийн уралдаан”: /9-12 дугаар ангийн сурагчдын дунд/
1-р байр: 1 сургуулийн 12в ангийн сурагч Ө.Энхмаа
2-р байр: 4 сургуулийн 9а ангийн сурагч А.Одончимэг
3-р байр: 4 сургуулийн 9а ангийн сурагч Б.Дүүрэнбилэг
“Захидал бичих”: / 6-8 дугаар ангийн сурагчдын дунд/
1-р байр: Батцэнгэл сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Г.Номуунчулуун
2-р байр: 2 сургуулийн 8г ангийн сурагч Г.Сумьяажав
3-р байр: 3 сургуулийн 6а ангийн сурагч П.Алтаншагай
“Гар зургийн уралдаан”:/1-5 дугаар ангийн сурагчдын дунд/
1-р байр:2 сургуулийн 2д ангийн сурагч Э.Дөлгөөнхангай
2-р байр:3 сургуулийн 3б ангийн сурагч Б.Буянхишиг
3-р байр: Батцэнгэл сумын ЕБС-ийн 1а ангийн сурагч М.Мөнхзул
Тусгай байр: Батцэнгэл сумын ЕБС-ийн 4б ангийн сурагч М.Нарансолонго, Тариат сумын ЕБС-ийн 4г ангийн сурагч, Б.Мандалмаа, 2 сургуулийн 3а ангийн сурагч, М.Өнөржаргал, 2 сургуулийн 2в ангийн сурагч, Г.Дөлгөөнмөрөн нар шалгарсан.
“Гэрэл зураг”: /эцэг эхчүүдийн дунд/
1-р байр: 2 сургуулийн А.Батбаясгалан,
2-р байр: 2 сургуулийн 6 ангийн эцэг эхчүүд,
3-р байр: Тариат сумын мөрөн багийн сургууль, Т.Мөнхтуул
“Контент бүтээх” :/Эцэг эхчүүдийн дунд/
1-р байр: 2 сургууль
2-р байр: 3 сургууль
3-р байр: 4 сургууль
Улаан загалмайн тусгай шагналаар 2 сургуулийн 2б ангийн сурагч Б.Дуламсүрэн нар тус тус шагнагдсан байна.
Бидний ирээдүй болсон хүүхэд, багачуудад замын хөдөлгөөний зөв дадал хэвшил суулгахад иргэн бүрийн өдөр тутмын зөв үлгэрлэл хамгийн чухал хичээл болно.