Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 2 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-11-20

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 2 дугаар хуралдаан өнөөдөр /2024.11.20/ 60-с дээш хувийн ирцтэйгээр эхэллээ.
Тус хуралдаанаар дараах 10 асуудлыг хэлэлцэхээр Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
2.Сумын 2024 оны төсвийн тодотгол хийх тухай
​3.Төсвийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, төсвийн ил тод нээлттэй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх
​4.“Хүүхэд хамгаалал, боловсролыг дэмжих” дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх
5.Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх
6.Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Засаг даргын тайланг хэлэлцэх
7.Сумын Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
8. Сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэг бүхий хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай
9.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
10.ИТХ-ын Хороодыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны журам батлах тухай
Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Ш.Бат-Өлзий нээж үг хэллээ.
Сумын хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Э.Ганзориг, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч С.Амартүвшин, Н.Нордог, Х.Гансүх нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%