Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-22

🇲🇳 Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд таниулах зорилгоор Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 22 сургууль, 2 коллежийн түүх, нийгмийн ухааны багш нарын дунд “Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол ба сургамж, үнэт зүйл” сэдэвт илтгэлийн уралдааныг 2 үе шаттай зохион байгууллаа.
🇲🇳 Эхний үе шатанд 12 илтгэл ирснээс шилдэг 6 илтгэлийг 2 дугаар шатанд шалгаруулан хэлэлцүүлж, шилдэгийн шилдэг 3 илтгэгч шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Үүнд:
📍 Тэргүүн байранд Ханбогд сумын ЕБСургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Ариунцэцэг ахлагчтай багш нар
📍 Дэд байранд Гурвантэс сумын ЕБСургуулийн Б.Энхболд ахлагчтай түүх, нийгмийн ухааны багш нар
📍 Гутгаар байранд Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн З.Батмаа, Б.Чулуун-Эрдэнэ багш нар тус тус шалгарч, илтгэх ур чадвараараа тэргүүллээ.
 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%