Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

🇲🇳Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой өнөөдөр (2024.11.26) тохиож байна.

2024-11-26

🇲🇳Тус өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гардуулан өгч баяр хүргэлээ.
🔹Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор Намдагийн Батбаяр,
Алтангадас одонгоор Отгоны Дарьжав,
Барилгын тэргүүний ажилтнаар Ц.Түмэн-Өлзий,
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Ц.Мөнхбаяр,
Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтнаар Н.Батпүрэв,
Жуух бичгээр Б.Гэндэн нар шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%