Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогтын санаачилгаар аймгийн ЗДТГ-аас “Дижитал хот” сэдэвт зөвлөгөөнийг А.Амарын танхимд зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд Боловсролын яамны Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ, Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, СӨХ, Боловсролын газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөнөөр “Дижитал хот төлөвлөлтөд иргэдийн оролцоо” илтгэлийг Боловсролын яамны Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ, “Хот төлөвлөлтөд үүрэн телефоны датаг ашиглах нь” илтгэлийг Мобиком корпорацын Бизнесийн харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтэмүүлэн, “Цахим гэрээний ач холбогдол, үр нөлөө” танилцуулгыг “Смарт контракт Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төгөлдөр, Хүүхдийн хоол шим тэжээлийн ARTA цахим системийн танилцуулгыг “Арта софт скүүл” ХХК-ийн нэвтрүүлэлтийн албаны менежер Ү.Орхон болон “Арта софт скүүл” ХХК-ийн ТУЗ-ын дарга Н.Мянганбаяр нар танилцуулж зөвлөгөөнд оролцогсод асуулт асууж, сонирхсон мэдээлэлдээ хариулт авлаа.
Зөвлөгөөний гол ач холбогдол нь Улаанбаатар хотын төрийн байгууллагуудад амжилттай нэвтрүүлсэн технологийг Орхон аймгийн боловсролын байгууллагуудад танилцуулж, удирдлагын үйл явцыг хялбаршуулах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Дижитал хот болох зорилтоо хэрэгжүүлэх юм.