Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн 2025 оны төсвийг ирэх сарын 2-нд батална

2024-11-28

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 11 дүгээр сарын 27-нд хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит I хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит I хуралдаан ирэх сарын 2-нд хуралдах бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үлгэрчилсэн дэг; газрын харилцааны талаар 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2025 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл; аймгийн 2025 оны төсөв батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%