Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2024-11-28

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.

Тус зөвлөл өнөөдөр (2024.11.28) хуралдаж:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын чиг үүрэг, ажиллах журам батлах тухай

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2025 оны төсөв батлах тухай

Аймгийн 2025 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх  тухай

Үндсэн хөрөнгө акталж, данс бүртгэлээс хасах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралд Зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцсэн асуудлуудад аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд өөрсдийн саналуудаа хэлж, 12 дугаар сард болох Хоёрдугаар хуралдаанаар оруулж, танилцуулахаар санал нэгдлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%