Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 3 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-11-29

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 3 дугаар хуралдаан өнөөдөр /2024.11.29/ 68 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

 Тус хуралдаанаар дараах  5 асуудлыг хэлэлцэхээр Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.

      1. ЭМТНаран ОНӨААТҮГ-ын бүтэц, цалин шинэчлэн тогтоох тухай

      2. Хонгор хот тохижилт ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалин  шинэчлэн тогтоох тухай

      3. Ан агнуурын бүс тогтоох тухай

      4. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

      5. Сумын газар зүйн нэрийн зураг танилцуулга

Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Ш.Бат-Өлзий нээж үг хэллээ. 

Сумын хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Б.Дашдорж, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч  Х.Хаш-Эрдэнэ, Ш.Анхбаяр, Х.Гансүх  нар  Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%