Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА, АЧ ХОЛБОГДОЛ" СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2024-11-23

"Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100-н жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх" тухай Монгол Улсын Их Хурлын 64 дүгээр тогтоол гарсан.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Хонгор сумын 11 дүгээр сургууль дунд, ахлах ангийн нийт 103 сурагчиддаа "Анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдол" сэдвээр /2024.11.22/ мэдээлэл сургалт хийлээ. Тус сургалтаар Анхдугаар Үндсэн хуулийн зарчим агуулга болон Үндсэн хууль батлагдах болсон түүхэн шалтгаан нөхцөл, үр дагаврын талаар ойлголт өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%