Орон нутгийн 9 дэх удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Уланбаатар хотод Монголын нутгийн удирдлагын холбооны захиалгат сургалтад хамрагдав. Сургалтаар Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, МУ-ын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Нутгийн удирдлагын тухай, Байгаль орчин болон газрын тухай хуулийн ИТХ-ын хамаарах зарим асуудлын талаар, ИТХ-ын Хяналтын чиг үүрэг, хурлын хороод хэрхэн ажиллах, Төлөөлөгчийн манлайлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, мэдээлэл сонсов.
Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ нартаа уулзаж, санал хүсэлтээ солилцлоо. Басхүү Эрдэнэтийн Нутгийн зөвлөлийнхэнтэй уулзалдаж тэдний санал, хүсэлтийг сонссон юм.