Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨСВӨРИЙН ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН “БАЯН-ӨЛГИЙ РОБОТ-2024” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

2024-12-07

“Шинжлэх ухаан, технологи, инновацийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан Өсвөрийн зохион бүтээгчдийн “Баян-Өлгий Робот-2024” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай эхэллээ. Тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс оролцож, сурагчдад урам зориг өгөх үг хэлэв.

А.Бегарыс тэмцээний ач холбогдлыг онцолж, өсвөр үеийнхний шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлд сонирхолтой, бүтээлч байдлыг хөгжүүлэхэд тус тэмцээн чухал хувь нэмэр оруулахыг дурдав. Тэрээр залуу зохион бүтээгчдийг дэмжих, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх нь орон нутгийн хөгжилд томоохон түлхэц болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэмцээн нь сурагчдын инженерчлэл, өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр даалгавар гүйцэтгэх, шингэний даралт, хөшүүргийн хүчний тухай онолын ойлголтыг, програмчлалын ач холбогдлыг, багийн ажиллагаа, чөлөөт сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх зорилготой.

Тэмцэн төрлүүд: 

• энергийн хувирлаар үйлдэл хийх энгийн тоглоом 

• минийробот 

• ардуино робот

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%