Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-12-09

✅Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасны дагуу Гамшгаас хамгаалах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, Орон нутгийн зөвлөлийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар тэргүүлэн ажилладаг.
✅Тус цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр, Морхын Амарсанаа болон Гамшгийн эрсдэлийг
бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
✅Гамшгаас хамгаалах Үндэсний зөвлөл өнөөдөр (2024.12.09) хуралдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2023-2024 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, 2024-2025 оны зудын эрсдэлийн үнэлгээ, Гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази, Номгон далайн бүсийн чиг хандлага, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл (КАДРИ)-ээс Монгол Улсад хийгдсэн үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийн танилцуулга, гамшгийн эрсдэлийг бууруулах оролцоо сэдвүүдээр орон нутгийн зөвлөлүүдийг оролцуулан цахимаар хуралдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%