Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-05

 
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 16 сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгч, Нарийн бичгийн дарга нарт "Нутгийн өөрөө удирдах байгууллага: Төлөөлөгчийн бүрэн эрх, Хуралдаан, Хороод, Зөвлөл", "Орон нутгийн төсөв," "Хөгжлийн бодлого, төлөвлөлт" зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баасанжаргал, аймгийн ИТХ-ын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч А.Норжинсүрэн нар оролцож, төлөөлөгчдийн асуултад хариулт өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%