Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН УДИРДЛАГУУД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-12-12

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон нийтийн албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, тухайн орон нутгийн авлигын нөхцөл байдлыг танилцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах зорилгоор 8 чиглэлд хуваагдан 21 аймаг, нийслэлд ажиллаж байгаа юм.
Манай аймагт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Ихмөрөнгөөр ахлуулсан ажлын хэсэг хоёр өдрийн (2024.XII.12-XII.13) хугацаанд ажиллахаар ирсэн.
Ажлын хэсгийн ахлагч АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, тус хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нартай уулзалт хийлээ. Уулзалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжилтийг ханган ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%