Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн ИТХ-ын даргын захирамжаар аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Шагдарын Ганболдыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томиллоо.
Шагдарын Ганболд нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1968 онд төрсөн.
- 1991 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль,
- 2005 онд Удирдлагын академийг төгссөн.
- 2007 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн магистр
Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй.
- 1992-1996 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга
- 1996-1999 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн
- 1999-2002 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Хяналт шалгалт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн
- 2002-2006 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Иргэдтэй харилцах болон багуудын асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
- 2006-2007 онд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэст Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн,
· 2007 оноос Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
2022.09.17-2024.12.16 Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж өнөөдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар томилогдож байна.