Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Л.ЖАМЪЯНДОРЖ ТОМИЛОГДЛОО

2024-12-13

Ховд аймгийн ИТХ-ын даргын Б/05 тоот захирамжаар Л.Жамъяандоржийг ИТХ-ын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Жамъяандоржийг томилсон захирамжийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ.
Л.Жамъяандорж нь 2013-2016 онд Ховд аймгийн ИТХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай албан хаагч юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%