Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕБС-ийг өндөр хурдны интернеттэй болголоо.

2024-11-27

Өмнөговь аймаг Сэврэй сумын Засаг даргын "ХӨГЖИЛ-100" үйл ажиллагааны хөтөлбөрийн "САЙН БАГШ-ОЮУНЛАГ СУРАГЧ" дэд хөтөлбөрийн хүрээнд "Өндөр хурдны интернэттэй VR-тай сургууль" төсөл хэрэгжүүлж Starlink Gen3 авч ЕБСургуульд хүлээлгэж өглөө. Мөн Түүхийн багш Б.Мөнхжаргалын санаачилгаар сумын түүхийн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн хүмүүс гэсэн сэдвээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг цахимд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж VR -аар хичээлээ үзэх боломж олгож сумын ирээдүй хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%