Өмнөговь аймгийн ИТХурал хуралдаж аймгийн Засаг даргын “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлагдаж, төлөвлөгөөнд Сэврэй суманд:
- 80 хүүхдийн дотуур байрны их засвар
- 100 хүүхдийн цэцэрлэгийн их засвар
- Сумын цагдаагийн хэсгийн шинэ барилга
- Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машин
- Ахмадын өргөөний үлдэгдэл санхүүжилт
- Дулаан халаалтын хэвийн үйл ажиллагааг хангах дэд станц
- Сумын хогийн цэг ландфилл шинээр байгуулах
- Хонгорын голд хөв цөөрөм байгуулах
- Сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, эх үүсвэр бий болгох
- Бүйлсэн баг Алагийн өндөрт 4g сүлжээ оруулах
- Хоолт багийн төвийн барилгын үлдэгдэл санхүүжилт
- Хонгорын гол “Нүдэн булаг “ төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах 20квт зэрэг ажлуудыг аймгийн орон нутгийн төсвөөр хийхээр боллоо.