Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2024-12-20

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
​1.Аймгийн ИТХ-ын III хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
​-Аймгийн 2025 оны төсвийн төсөл
​​
​-“Ногоон хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичгийн төсөл
​​
-2025 онд иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд санал дүгнэлт гаргах Бодлогын хороодын хурал 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%