Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-12-24

Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Засаг дарга Е.Зангар нар Теле камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх шаардлагын талаар хэлэлцлээ. Тус танилцуулгыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга Ө.Танат хийж, хяналтын системийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр удирдлагууд холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэл өгч, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг онцоллоо.

Аймгийн удирдлагууд технологийн шинэчлэл хийх ажлын шаардлагатай санхүүжилтийг аймгаас шат даралалтайгаар шийдэж өгнө гэдгээ илэрхийллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%