Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХӨХ АЛТАЙН ТЭНГЭРИЙН ХАЯА” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮСГЭН БАЙГУУЛАГЧ, САЙН ДУРЫН ИДЭВХТЭН Н.БАЙБОЛАТ, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.АЛТАНЦЭЦЭГ НАР 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА.

2024-12-24

“Хөх Алтайн Тэнгэрийн Хаяа” төрийн бус байгууллагын үсгэн байгуулагч, сайн дурын идэвхтэн Н.Байболат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Алтанцэцэг нар 2025 онд хэрэгжүүлэх төслөө танилцууллаа.

Тус байгууллага нь дараах зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна:

 • Боловсролын чанарыг дээшлүүлэх

 • Иргэдийн эрх тээгч байдлыг дэмжих

 • Тэгш суралцахуйг хангах (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгож, тэгш хүртээмжтэй болгох)

Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс иргэний нийгмийн байгууллагуудын нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргийг онцолж, тэдний санаачилга, үйл ажиллагааг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Мөн тус байгууллагын хэрэгжүүлэх төслийн ач холбогдлыг үнэлж, хамтран ажиллах боломжуудыг тодорхойлох талаар ярилцлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%