Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ээлжит 2 дугаар хуралдаан болов.

2024-12-20

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан хуралдав.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Төлөөлөгчийн ёсзүйн дүрэм батлах тухай - Асуудал оруулах ИТХ дарга К.Намхайжамц
2. Хороо байгуулах тухай - Асуудал оруулах ИТХ-ын дарга К.Намхайжамц
3. Төлөөлөгчийн үйл ажиллагаагаа тайлагнах, хийсэн ажлаа мэдээлэх журам батлах тухай – Асуудал оруулах нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
4. Сумын Засаг даргын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай – Асуудал оруулах Засаг даргын орлогч О.Бямбабаяр
5. “Цагаан чулуутын овоо”-г төрийн тахилгат болгох тухай санал уламжлах тухай – Асуудал оруулах Засаг дарга С.Аюушжав
6. Сумын өмчийн харилцааны тухай – Асуудал оруулах Засаг дарга С.Аюушжав, байгууллагуудын өмч хамгаалах зөвлөл
7. Сумын 2024 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай - Асуудал оруулах Засаг дарга С.Аюушжав, сумын газрын даамал Х.Дуламсүрэн
8. Байгал хамгаалах нөхөн сэргээх зардлаар 2024 оны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах тухай – Асуудал оруулах Засаг даргын орлогч О.Бямбабаяр, БОТХБТасаг
9. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн тайлан, Хяналтын зөвлөл шинэчлэн батлах тухай – Асуудал оруулах Засаг дарга С.Аюушжав, ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэн Н.Балжинням
10. Сумын 2024 оны төсвийн явц гүйцэтгэл, 2025 оны төсөв батлах тухай - Асуудал оруулах Засаг дарга С.Аюушжав, санхүү албаны дарга Б.Цэндбаяр
11. Сумын төрийн байгууллагуудын мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны дараа Шагнал гаруудах үйл ажиллагаа зохион байгуулагдаж Аймгийн ИТХ-ын Жуух бичгээр төлөөлөгч П.Гандаваа, АИТх-ын Баярын бичигээр төлөөлөгч Ш.Болдбаатар, Х.Цэнд-Очир, АИТХ-ын Хүндэт тэмдэгээр төлөөлөгч Б.Уламбаяр нар шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%