Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ІІ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-12-26

АЙМГИЙН ИТХ-ын ээлжит ІІ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
1.Газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай.
2.Аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай.
3.Аймгийн 2025 оны төсвийн талаар.
4.Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар.
5.Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар.
6.Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хийгдэх засвар үйлчилгээний талаар.
7.Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хуучин барилгын эзэмшил, газар чөлөөлөлтийн асуудлын талаар.
8.Баяннуур сумын Цэцэгт багийн ЕБС-ын барилгыг буулгах асуудлын талаар.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%