Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА ПҮРЭВСҮРЭНГИЙН ЭРДЭНЭСАЙХАНЫГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

2024-12-24

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, орон нутгийн өмчийг цахим мэдээллийн санд хөтлөх, тооллого бүртгэлээр хяналт тавих үүргийг оновчтой зохион байгуулан ажиллаж байгаа аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга П.Эрдэнэсайханыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр гардууллаа.
П.Эрдэнэсайхан нь төрийн албанд тасралтгүй 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос аймгийн Орон нутгийн өмчийн газрын удирдлагаар ажиллаж байгаа билээ. Түүний салбартаа тасралтгүй үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг ийнхүү гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%