Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 1-Р ХУРАЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2024-11-27

2024-2028 оны бүрэн эрхийн аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны 05-р тогтоолоор байгуулагдсан Аймгийн ИТХ-ын Зөвлөл нь:
Дарга: Н.Энхболд /Аймгийн ИТХ-ын дарга/
Гишүүд: Э.Болормаа, У.Болормаа, Л.Амгаланбаяр, Ц.Дашдэмбэрэл, Б.Баярмагнай, Б.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Өнөөдөр буюу 2024 оны 11-р сарын 27-нд Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 1-р хурал 71 хувийн ирцтэй зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн хурлаар:
📌Аймгийн ИТХ-ын тайланд дүгнэлт өгөх тухай
📌Аймгийн Сонгуулийн хороо татан буулгах тухай
📌Жендерийн эрх тэгш байлдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
📌Аймгийн 2025 оны төсөв батлах тухай
📌Олон нийтийн Цагдаагийн ажилчдын тоо тогтоох тухай
📌Аймгийн ИТХ-ын зарим тогтоолыг шинэчлэх тухай
📌2024 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний биелэлт, 2025 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалт тогтоож санал уламжлах тухай
📌Төв аймгийн Номтын амны 232,7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг уламжлах тухай
📌Аймгийн ан агнуур, зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт
📌Заамар, Баян, Сэргэлэн, Алтанбулаг сумдын зарим газар нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас учирсан хөндөгдсөн газрын хохирлын үнэлгээний тухай
📌2025 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ хуваарь батлах тухай
📌Аймгийн ИТХ-ын тогтоолын хэрэгжилт,
📌Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн, холбогдох Хурлын хороодод шилжүүлэн ажиллаж байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%