Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа Г.Нэргүйг томиллоо.

2025-01-06

Онцгой байдлын Ерөнхий газрын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, хурандаа Б.Алтанбадралт, дэд хурандаа Г.Нэргүй нарын ажлыг хүлээлцүүллээ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан нар Онцгой байдлын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан шинээр томилогдсон дарга болон бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэж, хүндэтгэл үзүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%