Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна.

2025-01-20

Өнөөдөр (2025.01.20) аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр Мянгад суманд ажиллалаа.
Ажлын хэсэг:
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.
Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Үүний дараагаар сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулав.
Энэ үеэр аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр танилцуулж, уулзалтад оролцсон иргэдийн асуултад хариулт өгөв.
Мянгад сум нь 2024 оны жилийн эцсийн байдлаар 3742 хүн амтай, 992 өрхтэй, 251373 толгой малтай.
Нийт нутгаар цасан бүрхүүлтэй цасны зузаан дунджаар 3-6 см байна. Бусад аймаг сумаас отроор 8 өрхийн 5889 тоо толгой мал Мянгад суманд өвөлжиж байна.
Сумын аюулгүй нөөцөд 50 тн өвс ,13,5 тн тэжээл малчдын түвшинд 6000 тн өвс, 200 тн гар тэжээл, 450 тн хужир шуу бэлтгэсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%