Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ 1-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-01-23

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 1-р хуралдаанаар:
☑️Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт
☑️Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
☑️Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт
☑️Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
асуудлуудыг хэлэлцэн бодлогын 6 хороодод шилжүүллээ.
☑️Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн
Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хороонд шилжүүллээ.
☑️Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн “Усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай” 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэцэн
Хурлын Газрын харилцаа байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.
☑️Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулах, тус зөвлөлийн ажиллах журам батлах тухай
☑️Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар 2025 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай
☑️Аймгийн ИТХ-ын Хороодыг шинэчлэн байгуулах тухай
Асуудлуудыг Хурлын хуралдаанд шилжүүллээ.
☑️Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Клиникийн Профессор Борхүүгийн Алтангэрэл агсны нэрэмжит болгох тухай асуудлыг хойшлууллаа.
☑️Аймгийн ИТХ-ын 3-р хуралдааныг 2025 оны 01-р сарын 31-нд хуралдуулахаар тов тогтоолоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%