Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр Дөргөн суманд ажиллалаа.

2025-01-21

Ажлын хэсэг:
✅Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
✅Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
✅Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.
🔹 Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
Хүнс, хөдөө аж ахуйн газар,
Эрүүл мэндийн газар
Онцгой байдлын газар,
Цагдаагийн газар,
Ус, цаг уур, орчны шинжилгээний газар,
Байгаль орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багтав.
🔹 Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
🔹 Үүний дараагаар сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулав.
🔹 Энэ үеэр аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр танилцууллаа.
Мөн Дөргөн суманд 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгөв.
📍Дөргөн сум нь 2847 хүн амтай, 777 өрхтэй, 193507 толгой малтай.
📊Тус сумын хувьд өвөлжилт одоогоор хэвийн. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй. Ховд аймгийн сумдад болон бусад аймгуудад 10 малчин өрх отроор өвөлжиж байна. Харин бусад аймгаас 9 өрхийн 5430 толгой мал Дөргөн суманд отроор өвөлжиж байна. Сумын аюулгүй нөөцөд өвс 30 тн, тэжээл 30 тн бэлтгэсэн гэсэн мэдээллийг сумын удирдлагууд өгөв.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр Дөргөн суманд 2025 онд:
✅Цаг агаарт зориудаар нөлөөлөх ноцоох зуух буюу газрын генератор
✅Тэжээлийн цех
✅10 ширхэг хүлэмж
✅Завины зогсоол
✅Хөргүүр зэрэг шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдвэрлэлээ.
Мөн 2025 оны аймгийн төсөвт:
✅Хуучин цэцэрлэгийн засварт 350 сая,
✅Цэвэр усны шугам сүлжээний өргөтгөлд 230 сая төгрөгийг баталсан.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%