Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-01-25

📍Хурлаар өнгөрсөн 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн, 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
📊Тус салбар зөвлөл нь өнгөрсөн 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор 4 бүлэг 61 арга хэмжээг төлөвлөн ажиллаж биелэлт 100 хувьтай хэрэгжсэн байна.
📖2025 оны төлөвлөгөөг дараах 3 ажлын хүрээнд голлож анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.
1.Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээнд анхаарч ажиллах✅
2.Цахим орчинд үйлдэгдэж буй залилах, мөрийтэй тоглоом зэрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулахад анхаарч ажиллах✅
3.Авлига, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажилд түлхүү анхаарч ажиллана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%